Залуусыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болоход тусална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-11-21 13:43:50
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аян өрнүүлж байна.

Эл аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг явуулж буй юм. Тэгвэл Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургууль, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай  92 дугаар сургуулийн  сурагчдын дунд "Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх" сургалт зохион байгуулжээ.

Дараагийн сургалтыг Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 106, 122, 123 дугаар сургуулиудад зохион байгуулах юм байна. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2017 оны төлөвлөгөөнд хорт  зуршлаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, буруу замд залуучууд уруу татагдахаас  сэргийлэх сургалт хийх төлөвлөгөө гаргасны дагуу дээрх ажлыг өрнүүлжээ. Сургалтаар PC-д автах, хорт зуршилд донтох, улмаар нийгмийн  харилцаанаас хөндийрөхөөс сэргийлэх талаар залуус зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм.

Түүнчлэн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Өсвөр үе залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох аян”-д нэгдэхийг уриалав.

Б.Заяа
Related news