"Гар гараасаа атгая” сэдэвт уралдаанд 1000 гаруй хүүхдийн бүтээл иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-11-18 15:38:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гар гараасаа атгая” сэдэвт гар зургийн уралдааны ялагчид тодорсон байна. 

“Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд Монгол, Хятад улсын соёлыг дэлгэрүүлэх, найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилго бүхий “Гар гараасаа атгая” сэдэвт гар зургийн уралдааныг НЗДТГ, БНХАУ-ын Монгол улсад суугаа  Элчин сайдын  яам, БНХАУ Халамж Хүмүүнлэгийн Ерөнхий холбоо, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран зохион байгуулсан юм. 6-12 насны 1100 хүүхэд  дээрх уралдаанд бүтээлээ ирүүлжээ. Уралдааны тэргүүн байрт  Б.Ирмүүн-Үргил, хоёрдугаар байрт,   М.Наранзул, Б.Уянга, Г. Хулан, У. Анужин, А.Хеделизе, гуравдугаар байрт А.Юмжирдулам, С.Энхболор, А.Үлэмж, Г.Саранзэв, Ч.Буянтогтох, М.Энххүслэн, Г.Данзанлхүндэв, Ц.Эрдэнэжаргал, Б.Мишээл, А. Зээмаа нар шалгарчээ. 
 Б.Заяа
Related news