НИТХ агаар, орчны бохирдлыг бууруулах төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ өнөөдөр 09.00 цагт хуралдаж, гурван асуудал хэлэлцэнэ.
Хуралдаанаар НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх юм. Дараагаар нь Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай болон нийслэлийн удирдлагуудын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр энэ оны таваас есдүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Дээрх асуудлуудыг энэ сарын 03-нд хэлэлцэх байсан ч НИТХ дахь АН-ын бүлгээс завсарлага авсан. Завсарлагын хугацаа энэ сарын 13-нд дууссан юм.

Ч.Ариунболд