Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-11-10 10:14:07
Улаанбаатар/МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасч актлах, шагналд тодорхойлох, ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, тогтоолд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Мөн энэ сарын 15-нд НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар болов. Ээлжит бус хуралдаанаар хурлын зохион байгуулалтын асуудал болон нийслэлийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр болжээ.

НИТХ-ын 12 дугаар ээлжит хуралдааныг энэ сарын 24-нд хийхээр товлов. Хуралдааны үеэр НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай асуудлыг хэлэлцэх юм гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Related news