Яармагийн шинэ гүүр ашиглалтад ороход бэлэн болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Яармагийн шинэ гүүрийн 77 дам нурууг угсарч, Богд уулын арын замаас Яармагийн гүүртэй холбогдох 12 цутгалтын ажлыг гүйцэтгэсэн талаар Нийслэлийн автозамын газраас мэдээлэв.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй тус гүүр нь Яармагийн гүүр орчмын олон замын уулзварт зам, удахгүй ашиглалтад орох Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1, 2“ хороолол зэргийг хотын төвтэй холбох гол гарц юм. Шинэ гүүр нь 250.2 урт метр, 20.5 метр өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй болох юм. Энэхүү гүүр 2019 оны наймдугаар сард ашиглалтад орох юм.
Харин хуучин гүүрийн засварлах ажлын хүрээнд гүүрийн ховхорсон хучилтыг нөхөх, завсрын тулгуур, даацын тулгуур баганыг засварлах, хүчтэй элэгдэлд орсон даацын тулгууруудыг бэхжүүлэх, явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг солих, голын даланг бэхжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Ч.Ариунболд