Нийслэлчүүд ундны усны найдвартай эх үүсвэртэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-11-09 17:26:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд   Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчилжээ.

Тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн хүрээнд Үйлдвэрийн станцид гүний худгийн 16 ширхэг насосыг шинээр суурилуулсан байна. Ус сувгийн удирдах газарт нэгдсэн удирдлагын СКАДА систем байгуулж, давтамж хувиргагч суурилуулжээ. Ийнхүү тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр цахилгаан эрчим хүчийг 15-30 хувь, цэвэр усыг 5-10 хувь хэмнэх тооцоо гарчээ.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын үйлдвэрийн районыг усаар хангах зорилгоор Үйлдвэрийн эх үүсвэр буюу “Б” станцыг 1964 онд байгуулжээ.

Б.Заяа 
Related news