Иргэний нисэхийнхэн заналхийллийн үед хэрхэн ажиллах талаар суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-11-07 12:39:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд “Барилга байгууламжийг тэсрэх хэрэгслээр заналхийлэх үйлдэл буюу Код-7” сэдэвт бүрэн хэмжээний дасгал сургуулилт боллоо. Дасгал сургуулилтад нийт 24 байгууллагын  240 орчим хүн оролцов.

Тодруулбал нисэх буудлын барилга байгууламжийг барьцаалсан, тэсрэх бөмбөгөөр заналхийлсэн үед иргэний нисэхийн харьяа байгууллагууд хэрхэн ажиллах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, нэгдмэл удирдлагаар хангах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү албан хаагчдыг сургаж дадлагажуулж буй аж.

Түүнчлэн “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм”, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын “Онцгой байдлын төлөвлөгөө” болон  бусад хууль тогтоомжийн хүрээнд дээрх сургуулилтыг зохион байгуулсныг албаныхан тодотгов.
Б.Заяа
Related news