“Тал нутгийн цагаан” үүлдрийн хонины хөврөл үрийг шилжүүлэн суулгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Малын удмын сангийн үндэсний төвийн Хэнтий аймаг дахь Цөм сүргийн салбар нэгжийг түшиглэн бог малд хөврөл үр шилжүүлэн суулгах, зохиомол хээлтүүлэг хийх сургалт боллоо.
Энэ үеэр дөрвөн донор хониноос хөврөл үр авах мэс ажилбар хийж, 35 тээгч хонинд суулгаж хээлтүүлсэн байна. Мэс ажилбар хийхэд нэг эм хонины өндгөвчинд гормоны боловсруулалтаар найман хөврөл боловсорсон байжээ.
Мах, ноосны чиглэлийн “Тал нутгийн цагаан” үүлдрийн хонины удмын санг хамгаалах зорилгоор орчин үеийн биотехнологийн дэвшилтэт арга болох хөврөл үрийг шилжүүлэн суулгасан нь энэ удаагийн сургалтын онцлог байв. Онол практик хосолсон есөн хоногийн энэхүү сургалтад Хэнтий аймгийн МСҮТ-ийн санитарын ангийн багш, оюутнууд болон долоон аймгийн мэргэжилтэн зэрэг нийт 22 хүн хамрагджээ.
1990-ээд оны үед энэхүү үүлдэрийг батлах үед 100 мянга гаруй тоо толгой байсан бол одоо Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгонд ганц суурь буюу 500 гаруй толгой хонь үлдсэн байна. Уг үүлдрийн хонь нь маллагааны нарийн технологи, арга ажиллагаатай, эсгий эдлэл, гоёмсог нэхий дээл хийхэд тохиромжтой арьс, ноостой, махны ашиг шим өндөртэй аж.
2016-2020 оны тус аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Тал нутгийн цагаан” хонины тоо толгойг олшруулах, үүлдэрлэг байдлыг сайжруулахаар тусгасны дагуу уг үүлдрийн хонийг Орхон үүлдрийн хуцаар сайжруулах шийдвэр гарч,Сэлэнгэ аймгаас зургаан хуцыг оны өмнө авчрахаар болжээ.

Д.Одонтунгалаг