“Дэлхийн бодлого” хуралд Ц.Элбэгдорж оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мароккын Вант улсын Марракеш хотноо энэ сарын 3-5-ны өдөр “Дэлхийн бодлого” хурал болж байна.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж урилгаар оролцож байна. Тэрбээр уг хурлын аюулгүй байдал, ирээдүйн технологи, эрчим хүч, ус болон байгаль орчны асуудлаарх хуралдаанд оролцох юм. Энэ жилийн 10 дахь хуралд дэлхийн олон орноос 200 гаруй бодлого тодорхойлогчид, эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж чуулж буй. Энэхүү нэр хүндтэй хуралд манай улсаас өмнө нь 2008 онд төлөөлөгч оролцож байв.
Б.Туул