Төсвийн байгууллагуудын зардал таван хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 14:50:57

Энэ оны аравдугаар сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагууд 28 тэрбум 263 сая төгрөг зарцуулсаныг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад төсвийн зардал 5.2 хувиар буурсан байна.

Зардлыг төрлөөр нь ялгавал  цалин хөлс, нэмэгдэл урамшуулал 14 тэрбум 818 сая төгрөгт хүрч өмнөх оны энэ үеийнхээс 10,7 хувиар өссөн бөгөөд нийт зардлын 52,4 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос 10,2 хувиар өсч 1 тэрбум 600 сая төгрөг, мөн байр ашиглалттай холбоотой бусад зардал өмнөх оноос 18,6 хувиар өсч 1 тэрбум 670 сая төгрөг болжээ.

Харин бусад бүх зардал 4,4- 41,1 хувиар буурсан байна. Өмнөх оныхтой харьцуулахад хамгийн их буурсан зардал нь  хөрөнгийн зардал  болж байгаа бөгөөд энэ нь 41,1 хувь, эд хогшил урсгал засварын зардал 36,1 хувиар буурчээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

Related news