Гэр бүлийн өдрөөр хүүхэд хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Энэ сарын Нийслэлчүүдийн гэр бүлийн өдрийг "ЗӨВЛӨЕ, ДЭМЖЬЕ, ХАМТРАЯ” уриатай зохион байгуулах юм байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригийг Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг болсон. Тус арга хэмжээг энэ сарын 29-нд “Имарт” хайпермаркетын 3 дугаар хорооллын салбарт зохион байгуулах аж.
Арга хэмжээний хүрээнд иргэд аж ахуйн нэгжүүдийг гэр бүлийн өдрийг тэмдэглэхийг уриалан идэвхжүүлэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгөх юм байна.
Гэр бүлийн өдрийн арга хэмжээнд ирснээр урлагийн тоглолт үзэж сонирхохын зэрэгцээ уралдаан, хөгжөөнт тоглоом, тэмцээнд оролцож, хүүхэд хүмүүжүүлэх арга барил, хууль зүйн зөвлөгөө авах боломжтой гэдгийг албаныхан хэллээ.

Б.Заяа