Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ.
Цэргийн зарлан дуудах хуудсыг 100 хувь хүргэсэн хэмээн Нийслэлийн цэрэг татлагын товчооноос мэдээллээ. Цэрэг татлагыг Монгол Улсын цэргийн албаны тухай хуулийн дагуу зохион байгуулах бөгөөд эл хуулиар иргэд хоёр удаа цэрэгт татагдах, цэргийн алба хаасан иргэдийн ажлын байр хадгалагдан үлдэх, эргэж ажилдаа томилогдох хуулийн заалтууд бий.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-22-ны өдөр намрын цэрэг татлагыг Баянгол дүүргийн 17 дугаар хороо 10 жилийн 96 дугаар дунд сургууль, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 10 жилийн 53 дугаар дунд сургууль Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 10 жилийн 31 дүгээр дунд сургууль, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 10 жилийн 83 дугаар дунд сургууль, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 10 жилийн 34 дүгээр дунд сургууль, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 10 жилийн 24 дүгээр дунд сургууль, Налайх дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Багахангай дүүргийн Соёлын ордонд зохион байгуулах юм.
Тиймээс 18-25 насны эрэгтэйчүүд харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очиж, иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албаны татлагад хамрахыг Нийслэлийн цэрэг татлагын товчооноос уриалав.

Б.Заяа