Төрийн үйлчилгээг загварчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Азийн сантай хамтран Xотын засаглалыг сайжруулаx төслийг Нийслэлийн 9 дүүргийн гэр xорооллын 87 xороонд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны xөтөлбөр”-т тусгасан “Иргэддээ үйлчилдэг төр-уxаалаг төрийн үйлчилгээ”, Азийн сангийн 2017-2018 оны хугацаанд хэрэгжүүлэх “Хотын Засаглалыг сайжруулах” төслийн II бүрэлдэхүүн хэсэгт тусгасан төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх юм байна.
Азийн сангийн “Xотын Засаглалыг сайжруулаx” төслөөс Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн үйлчилгээнээс авах сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн захиргааны үйлчилгээг дахин загварчлах” зөвлөх үйлчилгээг “Прайсуотерхаус Купер Эйдвайзори” ХХК-иар гүйцэтгүүлж байна.
Тус зөвлөх компани нь Нийслэлийн Архивын газар, Газрын алба, Улсын Бүртгэлийн газруудын тодорхойлон гаргасан иргэдийн дунд хамгийн их эрэлттэй 14 үйлчилгээнд зураглал хийх, дахин загварчлах, үйлчилгээнд зарцуулах цаг, үр дүн-өртгийн шинжилгээ хийх, иргэд болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хүсч буй зохистой үйлчилгээний зураглал гаргах, зөрүүтэй байдалд анализ, дүн шинжилгээ хийх, шинэ загварчлалыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах аж.
Энэхүү зөвлөх үйлчилгээний үр дүнд боловсруулсан үйлчилгээний явцыг дахин инженерчлэх, хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах аргачлал, арга зүйг ашиглан дүүрэг, агентлагийн удирдлагууд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, чанарыг сайжруулах ажлыг өөрсдийн чиг үүргийн хүрээнд ирэх жилүүдэд зохион байгуулах юм байна.

Б.Заяа