Нийслэлийн 16 иргэн орон сууцны түлхүүр гардлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах шаардлага хангасан 16 иргэн өнөөдөр хотын даргаас орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа.
Дээрх сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1,2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.
“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас өнгөрсөн сарын 29-нд дөрвөн иргэн шаардлага хангаж орон сууцны түлхүүрээ гардан авсан. Харин өнөөдөр Сонгинохайрхан дүүргээс 7, Сүхбаатар дүүргээс 4, Чингэлтэй дүүргээс 2, Баянзүрх дүүргээс 2, Баянгол дүүргээс 1 иргэн тус тус орон сууцны түлхүүрээ гардав.
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас зохион байгуулж буй энэ ажил нүдээ олсон бөгөөд залуу гэр бүл орон байртай болно гэдэг амьдралын маш том баталгаа хэмээн иргэд үзэж байна.
Агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь дээрх сан бөгөөд үүгээр дамжуулан зах зээлд борлогдоогүй 15 мянган орон сууцыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцлөөр байртай болгохыг зорьж байгаа хэмээн хотын дарга онцолсон.
Энэ үеэр Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгааг албаныхан дурдав.

Б.Заяа