Есөн аймагт өвс, тэжээлийн бэлтгэл ажил 50 гаруй хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Энэ үүрэг чиглэлийн дагуу одоогоор 12.4 мянган тонн өвс буюу 40.2 хувьтай, 2.5 мянган тонн тэжээл буюу 21.1 хувьтай бэлтгээд байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Харин малчдын түвшинд өчигдрийн байдлаар 712.3 мянган тонн өвс, 816.0 тонн сүрэл, 6266.4 тонн ногоон тэжээл, 6528.3 тонн үйлдвэрийн тэжээл, 28.5 мянган тонн гар тэжээл, 289.8 тонн дарш, 37.3 мянган тонн давс, хужир бэлтгэжээ. Ингэснээр өвс, тэжээлийн бэлтгэл ажил 57.9 хувьтай байгааг албаныхан хэллээ. Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймагт өвс, тэжээлийн бэлтгэл 50.0-иас дээш хувьтай байгаа аж.

№ |
Тэжээлийн төрөл |
Бэлтгэх |
Бэлтгэсэн |
Хувь |
1 |
Хадлан |
1230162.7 |
712342.9 |
57.9 |
2 |
Сүрэл |
36219.0 |
816.0 |
2.3 |
3 |
Ногоон тэжээл |
23472.0 |
6266.4 |
26.7 |
4 |
Үйлдвэрийн тэжээл |
48962.6 |
6528.3 |
13.3 |
5 |
Гар тэжээл |
71310.0 |
28467.3 |
39.9 |
6 |
Дарш |
8894.0 |
289.8 |
3.3 |
7 |
Давс, хужир, шүү |
114984.0 |
37266.3 |
26.2 |
|
Тэжээлийн нэгжид шилжүүлснээр |
711401.0 |
362394 |
50.9 |
Б.Заяа