42 мянга гаруй иргэн өөрийн сонгосон банкаар тэтгэвэрээ авдаг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-09 12:29:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 42 мянга 875 иргэн өөрийн сонгосон банкаар тэтгэвэр авч эхэлсэн талаар ЭМНДЕГ-аас мэдээлэв.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан иргэдийн тэтгэврийг хугацаанд нь шуурхай олгох үүднээс өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-наас эхлэн иргэд тэтгэвэр авах банкаа өөрөө сонгодог болсон. Өнгөрсөн хугацаанд нийт 42 мянга 875 иргэн тэтгэвэр авах банкаа өөрөө сонгосон байна. Үүнээс 26 мянга 561 нь шинээр тэтгэвэр тогтоолгосон бол 16 мянга 224 нь өмнө тэтгэвэр тогтоолгосон байжээ. 2016 оноос өмнө иргэд тэтгэврээ зөвхөн Хаан болон Төрийн банкаар дамжуулан авдаг байсан юм. Харин иргэд банкаа өөрөө сонгодог болсноор банкуудын дунд өрсөлдөөн үүсч, үйлчилгээний чанар, түргэн шуурхай байдал сайжрах, үйлчилгээний шимтгэл, хураамж багасах, улмаар тэтгэврийн зээлийн хүүг буулгах нөхцөл бүрдэнэ хэмээн Засгийн газар үзсэн юм.

Ч.Ариунболд
Related news