Аялал жуулчлалын замын бүтээн байгуулалт 75 хувьтай үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-20 11:14:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай, 264 авто машин, 50 унадаг дугуй болон автобус, таксины зогсоолын цогцолбор бүхий  2,05 км  авто замын бүтээн байгуулалтын ажил 75 хувьтай үргэлжилж байгааг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээлэв.

Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5-10 мянган иргэн, 300-450 авто машин зорьчдог тул Зайсан орчимд автозамын түгжрэл ихээр үүсдэг аж. Тиймээс Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн чиглэлд шинээр автозам барих ажлыг энэ онд эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” компани ажиллаж байна.

Ч.Ариунболд
Related news