Хөдөлмөрийн гэрээ нь дуусч БНСУ-аас нутаг буцаж буй иргэдэд 8.8 сая вон олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс хөдөлмөр эрхлэлтийн ажлын хүрээнд энэ сарын 11-15-нд 154 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэсэн талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэв.
Мөн тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж буй иргэдэд ажил олгогчдоос 8 сая 827 мянга 240 вон олгожээ. Тухайлбал, “Самсунг” даатгалын газарт ажиллаж байсан иргэдэд 13 дахь сарын цалин болох 2 сая 456 мянга 780 вон, нутаг буцах зардалд нэг сая вон олгосон байна. Мөн тус улсад ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж гэмтсэн нэг иргэнд Үйлдвэрийн болон гэнэтийн ослын даатгалын газраас 5 сая 370 мянга 460 воныг нөхөн олгожээ.

Ч.Ариунболд