Татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн тайланг торгуульгүйгээр хүлээн авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилго бүхий Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд эхэллээ.
Нийслэлийн 378 жилийн ойг угтан зохион байгуулж буй энэхүү өдөрлөг өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд тус дүүргийн ЗДТГ-ын харъяа Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн I, II хэлтэс зэрэг бүх хэлтэс, албад оролцож, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байна.
Тухайлбал тус дүүргийн Татварын хэлтэс 20 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийг тайланг хүлээн авчч, хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна. Тухайлбал, татварын өртэй, хоцрогдолтой байгаа аж ахуйн нэгжүүдийн Санхүү, төрийн сангаар баталгаажсан тайланг торгууль, шийтгэвэргүйгээр хүлээн авч байгаа юм.
Харин Цагдаагийн I, II хэлтэс иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна. Тус дүүргийн 1-8 дугаар хороо нь хотын төвд байрлалтай. Энэ хэсэгт их, дээд сургууль, караоке болон шөнийн цэнгээний газар олон байдаг тул гэмт хэрэг зөрчил их гардаг гэдгийг Цагдаагийн I хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, ахмад Б.Саруултуяа хэллээ.
Тэрбээр, “Дүүргийн хэмжээнд ихэвчлэн хулгай болон дээрмийн гэмт хэрэг бүртгэгддэг. Сүүлийн үед гэмт хэрэгт холбогдогчдын нас залуужиж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хулгайн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бий. Тиймээс эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид хариуцлагаа ухамсарлан, хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна” гэлээ.
Мөн үеэр тус дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн гишүүн байгууллагууд үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Тус төвд 1000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгч бүртгүүлтэй байдаг аж. Энэхүү төвийн байр нийт 31 өрөөтэй бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлж буй үйлдвэрлэгчдийн гарааны бизнесийг дэмжих зорилгоор ажлын байраар хангадаг байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс олгодог аж. Энэхүү зээлийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөр дамжуулан олгодог болох хэрэгтэй гэсэн саналыг тус төвийн захирал Ц.Булган хэллээ. Санхүүжилтийг тус төвөөр дамжуулан олгодог болсноор үйлдвэрлэгчиддээ хүрэх хүртээмж, үйлчилгээний хурд сайжрах боломжтой хэмээн үзэж байгаа аж.
Өдөрлөгийн үеэр дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс иргэдийг ажлын байранд зуучлах үйл ажиллагаа явуулж байлаа. Тус дүүрэгт идэвхтэй ажил хайгч 1300 ажил хайгч бүртгэлтэй байгаа юм. Өнөөдөр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс 1000 гаруй ажлын байр танилцуулж байгаа аж. Энэ онд тус хэлтэс 10 гаруй удаа “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж 550 иргэнийг ажлын байранд зуучилжээ.
Мөн өдөрлөгийн үеэр иргэдийг сайн дурын нийгмийн даатгалд хамруулах, халдварт өвчний үзлэг, зөвлөгөө өгөх, төрсний гэрчилгээ олгох, гэрлэлт бүртгэх, үйлчилгээ эрхлэх гэрээ сунгах, шинээр авах хүсэлт хүлээн авах болон газар өмчлөлтэй холбоотой бүхий л үйлчилгээг шуурхай хүргэж байна. Түүнчлэн иргэд, үйлдвэрлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа, урлаг, соёлын тоглолт болон өсвөр үе, залуучуудын дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн болж байна.

Ч.Ариунболд