113 дугаар цэцэрлэгийн хашаанд олгосон газрыг хүчингүй болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах 113 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/489 дугаар захирамжаар хүчингүй болгосон талаар нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрт шинээр газар олгохыг хориглосон захирамж гаргасан. Захирамжийн дагуу бусдад олгосон газрыг 113 дугаар цэцэрлэгт шилжүүлжээ.
Үүний өмнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эзэмшлийн газарт болон Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 99 дүгээр цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг тус тус хүчингүй болгосон байна.

Ч.Ариунболд