Монгол залуус Солонгост IT-ийн чиглэлээр оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Засгийн газрын агентлаг КОЙКА-гийн санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэгч Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжлийг үнэ төлбөргүй эзэмшүүлж байна.
Энэ хүрээнд төгсөгчдийг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжтэй холбож, ажлын захиалгаар хангах "Аутсорсинг" тогтолцоог бий болгох, дадлагажих ажилтнаар Солонгост явуулж байна.
Дээрх төслийн хүрээнд есдүгээр сарын 7-8-ны өдөр Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Нийслэлийн Иргэний танхим, НЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д зохион байгуулна. Тус өдөрлөгт оролцох хүсэлтэй иргэд болон аж ахуйн нэгжүүдэд нээлттэй болохыг зохион байгуулагчид нь мэдээллээ.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Өдөрлөгт БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл болох “Хү Из Холдинг” групп, “Нексжио” ХК, “Ипал” ХК, зэрэг Солонгосын мэдээллийн технологийн тэргүүлэх зэргийн компаниуд, КОИКА-ийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар оролцож сонгон шалгаруулалт хийнэ. Тэнцсэн залуус БНСУ-д гурван сарын хугацаанд цалинтай дадлагжих ажилтнаар явах бөгөөд бүх зардлыг сонгон шалгаруулсан аж ахуйн нэгж хариуцах юм. Бид наймдугаар сард Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвийг амжилттай төгссөн 4 суралцагчийг БНСУ-руу явуулсан. Цаашид энэхүү арга хэмжээг улам өргөжүүлж энэ ондоо багтаад 20, 2018 онд 100-150 залууг шинээр нэмж дадлагажуулах зорилготой ажиллаж байна. “IT” -ийн салбар ирээдүйд манай улсын тэргүүлэх чиглэлийн салбар болно гэж хардаг. Мэдээллийн технологи бол аж үйлдвэрийн дөрөв дахь хувьсгал юм. Бид хамтдаа мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна.
Эм Кэй Ай Ти /MKIT/ Сургалтын төвийн ерөнхий захирал Хуан Ин Гюү: Энэ төсөл 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Төслийн хугацаанд олон залуу суралцаж төгссөн боловч 2017 оноос Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран төслөө үргэлжлүүлснээр цар хүрээ нь улам өргөжиж нийтэд илүү хүртээмжтэй болж байгаад баяртай байна. Монгол залуус гадаадад очоод ихэвчлэн биеийн хүчний ажил хийдэг. Тэгвэл манай сургалтад хамарснаар мэдээллийн технологийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болж буйгаараа давуу талтай. Энэхүү төсөл нь 2019 оныг дуустал үргэлжлэх учир олон залуус хамарна гэдэгт итгэлтэй байна.
MKIT сургалтын төвийн захирал Ш. Төгсбаяр: “Сургалтын төв маань зөвхөн мэргэжлийн ангиас гадна бусад хэрэглээний программын ангидаа оройн цагаар иргэдийг сургаж байгаа. Бүх сургалт үнэ төлбөргүй. Харин мэргэжлийн ангиудад суралцах хүсэлтэй хүмүүсийг таван үе шаттайгаар шалгаруулж, тэнцсэн суралцагчдыг бүртгэн авч сургадаг. Нарийн мэргэжлийн сургалтууд гурван сарын хугацаатай явагддаг бөгөөд одоогийн байдлаар 900 гаруй хүн бүртгүүлсэн. Тууштай, 70 хувиас дээш ирцтэй сууж чадсан, мөн шалгалтаа амжилттай өгсөн суралцагчдыг ажилд сонгон шалгаруулах, төслийн ажил гүйцэтгэх зэрэг дараагийн үйл ажиллагаанд оролцуулах юм.
Ихэнх хүмүүс ирц хүрэхгүйн улмаас төгсч чаддаггүй. Тиймээс суралцах хүсэлтэй иргэд маань хамгийн гол нь хичээлээ таслахгүй, идэвхтэй байх нь чухал гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.

Б.Заяа