Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэл түр өөрчлөгдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-08-04 17:05:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд энэ сарын 7-ны өдрийн 07:00 цагаас 9-ний өдрийн 07:00 цагийн хооронд Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул автозамын зорчих хэсгийг хаахаар боллоо гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
 
Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:
  1. Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”
  2. Ч:21а “Булгын 19-р гудамж- Вокзал-3,4-р хороолол”
  3. Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”
  4. Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”,
  5. Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”
  6. Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ 3”
  7. Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”
  8. ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам” чиглэлд Өгөөжийн уулзвараар бус Магсаржавын гудамжаар дайран өнгөрч хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.
Тиймээс иргэд зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авах боломжтой. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэх аж.
Ж.Болор
Related news