Ахуй үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгосноор 150 хүүхдийг хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байрлах Ахуй үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгон өөрчлөхөөр болжээ.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар Алтайн гуравдугаар гудамжинд байрлах ахуй үйлчилгээний тус барилгыг цэцэрлэг болгон өөрчилж байна.
Барилга ашиглалтад орсноор тус хорооны 150 хүүхэд цэцэрлэгт хамрагдахын зэрэгцээ мэргэжлийн багш нарыг ажлын байраар хангах боломж бүрдэх юм. Хүүхэд багачуудынхаа боловсрол, иргэдийнхээ амьдралд хөрөнгө оруулалт хийж байгаад хороодын иргэд талархалтай хүлээж авсан аж.
Б.Туул