Өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс базаахаар зэхэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-21 01:41:53
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт энэ өвөл 5 сая орчим мал өвөлжиж, хаваржих тооцоо гарчээ.
Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймаг 187.6 тонн өвс, 5.6 тонн тэжээлийн нөөцтэй байна. Өвс тэжээлийн нөөц хүрэлцэхгүй, цагийн байдал хүндэрч болзошгүй, бэлчээр ногоо энэ зун тааруу гарсан зэрэг нь холбогдох албаныхны санааг зовоосон асуудал болж буйг хэлэх хүмүүс байна.
Тухайлбал, нэг хонь хоногт дунджаар 1.6 кг өвс ногоо иддэг бөгөөд жилийн хугацаанд 580 кг өвс тэжээл иддэг учир өвс тэжээлээ нөөцөө хангалттай базаах шаардлагатай байгаа аж.
Тиймээс Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хаяа зэргэлдээ Архангай, Булган, Сэлэнгэ аймгуудын удирдлагуудтай нүүр тулан уулзаж, зарим нутагт нь отор бэлчээрээр малаа оруулж, Булган, Сэлэнгэ зэрэг аймгуудад хадлангийн салаа ажиллуулах хүсэлтийг тавихаар болжээ.
                                                                                                                                                 Б.Мөнхзул
Related news