Хөвсгөл аймаг баяр наадмаа 40 сая төгрөгөөр зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар аймгийн баяр наадмыг ирэх сарын 10, 11-ы өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Наадмын шагналын санд 10 сая төгрөг зарцуулах эрх ирсэн бөгөөд орон нутгаас бэлтгэл ажилд 30 сая төгрөг төсөвлөн нийтдээ 40 сая төгрөгөөр баяр наадмаа тэмдэглэнэ.
Энэ үеэр 6 ястны онцлогийг харуулсан гэр музейг байгуулж, монгол уламжлал, орчин үеийн хэв маягтай хослуулсан зөөврийн тайзыг байгуулна. Мөн энэ жил анх удаа бага дунд насны эрлийз морины уралдааныг нэмж нийт 8 насны морь уралдана. Иргэдийг ая тухтай наадах боломжийг олгох зорилгоор төрийн байгууллагууудыг зохион байгуулалтанд оролцуулах гэнэ. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2 дахь санал хураалт ирэх сарын 7-нд болохтой холбогдуулан цагдаагийн байгууллагын алба хаагчид хамгаалалтанд гарах учраас бусад хүчний байгууллагыг дайчлах ажээ.

Б.Гантуяа