Эв модны наадам болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Буриад улсын Түнхэн, Ахын аймаг, Хөвсгөл аймгийн Ханх сум жил бүр ээлжлэн зохион байгуулдаг “Эв модны наадам” энэ жил Хөвсгөл аймгийн Ханх суманд ирэх сарын 7,8-нд болно. Тус наадам нь эрт дээр үеэс хөрш хоёр орны эв найрамдалын бэлэг тэмдэг болгон жил бүр зохион байгуулагдаж ирсэн уламжлалтай бөгөөд энэ үеэр хоёр талаас эв модоо нийлүүлэн нааддаг аж.
Энэ жил Ханх сумын баяр наадамтай хамтатган хийж эрийн гурван наадам, хөл бөмбөг, гар бөмбөг, хөнгөн атлетик, хувцас загвар, зэрэг олон төрлийн урлаг соёлын арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Б.Гантуяа