Улаан-Уул сумын иргэдэд эрүүл мэндийн цогц үйлчилгээ хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-27 18:30:12
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын санаачлага үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу аймгийнхаа иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах зорилтын хүрээнд алслагдсан Улаан-Уул сумын 1283 иргэнд үзлэг хийн зөвлөгөө өгч эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүргэжээ.
Хөдөө орон нутгийн иргэд төвөөс алслагдмал, хүн бүлгүйн улмаас эмнэлэгт тэр бүл үзүүлж чаддаггүй бөгөөд явуулын үйлчилгээний үеэр эмэгтэйчүүд, дотор, шүд, эхо зэргийн үйлчилгээг орон нутагтаа авч эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамрагджээ. Мөн Улаан-уул сумын ард иргэдийг эрүүл мэндийн урдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа зохион байгуулсан байна. Малчин иргэд эрүүл мэндээ заавал цаг гаргаж өвдөхөөс өмнө  урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байлаа.
Б.Гантуяа 
Related news