Хөвсгөл аймгийн иргэдийн 66,3 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-27 17:48:12
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт нэрсийн жагсаалтанд бичигдсэн 82952 сонгогчоос 55031 сонгогч саналаа өгч нийт сонгогчдын 66,3 хувь нь саналаа өгчээ. МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын төлөө 18996 буюу 34,6 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын төлөө 17488 буюу 31,86 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын төлөө 18853 буюу 32,5 хувь нь тус тус саналаа өгсөн байна.
Сонгуульд оролцсон иргэдийн 46,1 хувь нь эмэгтэй, 53,9 хувь нь эрэгтэйчүүд байсан бол 18-25 насныхан 8812, 26-40 насныхан 18885, 41-55 насныхан 17307, 56 ба түүнээс дээш насныхан 9993 оролцсон нь 18-25 насны залуусын улс төрийн идэвх оролцоо сул байгаа нь харагдаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир хэлж байлаа.
Б.Гантуяа
 
Related news