Уран дөш зуслан 38 дахь жилдээ хүүхдүүдээ авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-21 12:15:08
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хүүхдийн Уран дөш зуслан энэ жил 38 дахь жилдээ хүүхэд багачуудаа хүлээн авч үйл ажиллагаагаа эхэллээ. Энэ зун 8 ээлжээр 1500 орчим хүүхдүүдийг хүлээн авна.

Тус зуслан энэ жил амрагч хүүхдүүддээ зориулан байгальд түшиглэсэн хөтөлбөрүүдийг шинээр хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал хүүхдүүдэд өсвөрийн цэцэгчин экологийн боловсрол олгох сургалтыг явуулж амрагч хүүхдүүдээр тасалгааны болон мандалын цэцэг тариулж өөрсдөд нь бэлэглэсэн байна. Мөн хоггүй цэвэр орчин аяны хүрээнд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас сургалт мэдээллийг өгч ажиллаж байна. Уран дөш зусланд амарсан хүүхдүүд тусгай гаргасан хөтөлбөрийн дагуу аялж Хөвсгөл нуур үзэн байгалийн сайхантай танилцах зэрэг олон арга хэмжээг энэ жил хөтөлбөртөө тусгажээ.
 Б.Гантуяа 
Related news