Бүтээн байгуулалт, хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажилд зориулж хандивын аян өрнүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-22 23:05:29
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төв буюу Баянхонгор сумын 60 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт ойг угтсан олон бүтээлч ажлууд өрнөж байгаа бөгөөд тус суманд ажиллаж амьдарч байсан, өдгөө нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж яваа уугуул, суугуул иргэддээ Номгон нэгдүгээр багаас уриалга хүргүүллээ. 
Тодруулбал, Ойг угтсан бүтээн байгуулалт, хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажилд иргэн бүр санаачлагатай ажиллаж, хандив өргөхийг уриалжээ. Тус санаачлагыг дэмжин Баянхонгор сумын ЗДТГ-ын нийт ажилчид нэг өдрийн цалингаа хандивлаж байгаагаа мэдэгдээд байна. 
Нутаг орныхоо түүхт ойг угтсан бүтээлч ажлуудад гар бие болох хүсэлтэй иргэд, ААН байгууллагууд ойг зохион байгуулах комиссд хандаж болох бол хандив туслалцаа өгөх хүсэлтэй хүмүүс ХААН банкны 5249042533 дансанд төвлөрүүлж буй санд хандаж болох аж.
                                                                                                                                                                                    Б.Мөнхзул
Related news