Хөвсгөл аймаг жишиг цусны салбар төвтэй болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Азийн хөгжлийн банкны "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвийн барилгын засвар үйлчилгээ хийгдэж, 59 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангажээ.
Жишиг цусны салбар төв болсноор хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймгийн иргэд аюулгүй эмчилгээ, үр дүнтэй цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хүрэлцээтэй, хэмжээтэйгээр бэлтгэж нөөцлөх боломж бүрдэж байна. Жишиг цусны салбар төвийн нээлтэнд УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л. Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг, аймгийн засаг дарга Л.Ганболд, Цус сэлбэлтийн үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр болон III шатлалын эмнэлгийн захирлууд оролцлоо.

Б.Гантуяа