Нутагшсан ирээдүйтэй сортын үр үржүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хаврын тариалалт эхэлж байна. 45000 га талбайд үр тариа тариалахаар 6500 гаруй тонн улаанбуудайн үр шаарддагатайгаас 40 гаруй хувийг газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд өөрсдөө нөөцөлжээ. Харин үлдэх үрийн хэрэгцээг Тариалан эрхлэлтийг дэмжих санд хандаж хангах арга хэмжээ авч байна.
-Манай аймагт тариалж байгаа үр тарианы сортуудын 46.6 хувийг “Сэлэнгэ”, 17,8 хувийг “Буриадская остистая”, 12,3 хувийг “Алтайская женица”, 14,5 хувийг “Алтайская 530” сортууд эзэлдэг. Нутагшсан сортууд 17,4 хувийг эзэлж байна. Нутагшсан ирээдүйтэй сортуудыг үржүүлэх үрийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах нь зүйтэй байгаа. Энэ тал дээр Дархан-Уул аймгийн ургамал, газар тариалангийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн гаргаж буй санал, ОХУ-ын Красноярск хотын ХААИС-ийн санал болгосон сортуудыг туршин тариалах ажлуудыг хийнэ гэж аймгийн ерөнхий агрономич Б.Энхбаяр ярилаа.
Хаврын тариалалтанд зориулан аж ахуйн нэгж, иргэдээс нөөцөлсөн 1927.1 тонн үрэнд лабораторийн шинжилгээ хийхэд 635 тн буюу 32.9 хувь нь цэвэршилтээр, 271 тонн буюу 14.0 хувь нь соёололтоор тэнцээгүй байсан үрийг дахин цэвэрлэж, ангилан, нарлуулах зэрэг арга хэмжээ авч үрийн чанар стандартыг хангахад анхаарсан байна.

М.Батжаргал