Иргэдийг орчноо цэвэр цэмцгэр байлгахад хувь нэмэр оруулахыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн төв Дархан хотын тохижилт үйлчилгээг хариуцаж ажилладаг Нийтийн аж ахуй, Үйлчилгээний газар өөрийн ажил үйлчилгээгээ сурталчилсан “Нээлттэй хаалганы өдөр”-өө Дархан сумын Аравдугаар багт хийв.
Тус газрын дарга н.Дорждэрэм: “Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулж хороолол доторх хог хаягдал ихсэж байгаа учраас манай хамт олон 10 дугаар багийг сонгож 32 шоо м хог цэвэрлэж 20 ширхэг хогийн савыг өөрсдийн хөрөнгөөр будаж оршин суугчдад нь хүлээлгэн өглөө. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж хороолол доторх хог хаягдлыг цэвэрлэн ая тухтай орчинг бүрдүүлж чадсан Харин иргэд үүргээ ухамсарлаж хог хаягдлаа зориулалтын саванд хийж орчноо цэвэр цэмцгэр байлгахад хувь нэмэр оруулах хэрэгтэй байна. Ингэснээр бид ая тухтай цэвэр тохилог орчинд аж төрөх боломж бүрдэж улмаар хотын соёл иргэн танаас эхэлнэ гэдгийг нийтэд хэлж уриалж байна” гэлээ.

Б.Норовсамбуу