Сагсан бөмбөгийн аймгийн аваргууд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-19 14:10:48
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 2017 оны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ амралтын өдрүүдэд аймгийн Биеийн тамир спортын газарт боллоо.
Тус тэмцээнд 22 багийн 350 тамирчин оролцсоноос
 Баянхонгор аймаг дахь Шүүхийн эрэгтэй баг тамирчид тэргүүн байр эзэлж, Аваргын алтан цом, алтан медаль, мөнгөн шагналаар шагнуулжээ.
Тэмцээнд дээд лиг, Sprite лигийн 20 тамирчинг Баянхонгор аймгийн албан байгууллагууд болон баг, тамирчид урилгаар тоглуулсан нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож, мөн тамирчдын ур чадварыг дээшлүүлсэн үзүүштэй тоглолтууд гарсанаараа онцлог байв. 
                                                                                                  Б.Мөнхзул
Related news