Богд сумын 5 дугаар ангийн сурагчид нэгдсэн аялалд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-19 13:38:30
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд сумын 5 дугаар ангийн сурагчид аймгийн төв рүү нэгдсэн аялал хийлээ. Богд сумын сурагчид 260 км-ыг туулан аймгийн төвдөө ирж Түүх угсаатны зүйн болон Байгалийн түүхийн музейг үзэж сонирхдог уламжлалтай болоод дөрвөн жил болж байгаа аж. Аялалд төгсөх ангийн буюу 5 дугаар ангийнхан хамрагддаг бөгөөд энэ жил 50 шахам хүүхэд оролцжээ.
Музейн үйл ажиллагаа, сан хөмрөгтэй танилцсан хүүхдүүд үзэж харсан зүйлээрээ зохион бичлэг, аян замын тэмдэглэл бичиж өрсөлддөг юм байна. Мөн энэ жилийн аялагчдад зориулан аймгийн Музейн хамт олон "Алтан хонх" тэмцээн зохиож, аваргуудыг урамшуулжээ. Богд сумын сургуулийн багш хэлэхдээ, Тавдугаар ангийн хичээлийн хөтөлбөрт найруулан бичих, ургуулан бодох чадваруудыг чухалчилсан даалгаврууд зонхилдог. Тиймээс тус аялал хүүхдүүдийн хамтач байдлыг бүрдүүлж, шинэ мэдлэг мэдээлэл олгодгоороо давуу талтай хэмээн онцлов.
                                                                                                                                                                           Б.Мөнхзул  
Related news