Ямаа самнах хөлс 5000 төгрөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/.Хөдөөд ямааны ашиг гарч ноолуур болон ямаа самнах хөлсний ханш тогтжээ. Ямаа самнах хөдөлмөрийн хөлс хөдөөд энэ хавар нэг ямаа самнахад 5000 орчим төгрөгөөр тогтоод байна.
Ноолуурын зах зээлийн нийлүүлэлтийн улирал болж байгаа болохоор сүүлийн хэд хоногт хөдөлмөрийн хөлс 500 төгрөгөөр ахисан гэнэ.
Булган аймгийн төв “Жаргалант” дэлгүүрийн задгай талбайд ноолуур кг нь 75-80 мянган төгрөг байгаа бол Орхон аймгийн “Даниста” худалдааны төвийн дэргэд 85000 төгрөгөөр авч хоёр аймгийн хооронд ханшийн зөрүү бага зэрэг байна.
М.Батжаргал
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days