Шинэ технологийн зуухтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн "Эрчим БӨ" ХХК “КВКС-20/150” нэртэй гурав дахь зуухаа ашиглалтад хүлээж авлаа.
Тус зуух нь ул ширэм байхгүй, элс ашиглан нүүрсээ 100 хувь шатаадаг, дутуу шаталт явагдахгүй байгаль орчинд ээлтэй, ердийн 2 зуухыг нийлүүлсэнтэй тэнцүү хэмжээний хүчин чадалтай зэрэг давуу талтай ажээ. Шинэ зуухыг хүлээн авах улсын комиссын даргаар ГХБХБ-ын газрын дарга К.Болатаар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа.
КВКС-20/150 зууханд ашигдаж байгаа элсийг Увс аймгийн Бөхмөрөн сумын нутгаас татаж авч ирдэг юм байна. Тус зуух нь 750 градус хүртэл халдаг бөгөөд нийт 1 тэрбум 500 сая орчим төгрөгийн төсөвт өртөгтэй ажээ.
Б.Уянга
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day