Алтан Овоо, Шилийн богд чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав
МОНГОЛЫН МЭДЭЭЗам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Хязгаарлалт өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдрийн 18:00 цагаас гуравдугаар сарын 5-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.
Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт дэвсгэрт гоц халдварт “Шүлхий”, “Хонины цэцэг” өвчин гарч, өвчний тархалт нэмэгдэж байгаа учир бусад аймаг сумдад тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгуудын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх автозамын хөдөлгөөнийг ийнхүү хязгаарлав.
Сар шинийн баярын дараа иргэд Алтан Овоо, Шилийн богдыг олноороо зорьж, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаар хулгайн замаар зорчин замбараагүй байдал үүсгэж байгаа нь малын гоц халдварт өвчний тархалтыг нэмэх эрсдлийг үүсгээд байгаа аж.
Б.Туул
Related news

