“Эрүүл Хэнтий-Ээлтэй аймаг” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-03 10:15:43

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас 2017-2020 он хүртэлх төлөвлөгөөндөө эрүүл аймаг болох зорилтыг тавин ажиллаж байна.

Тус зорилтынхоо хүрээнд хамгийн эхний ажил болгож, аймгийн удирдлагууд болон сумдын Засаг дарга нар, эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарыг хамруулсан “Эрүүл Хэнтий-Ээлтэй аймаг” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

“Эрүүл аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран оролцож байгаа бөгөөд тус хөтөлбөр хэрэгжсэнээр эрүүл иргэнтэй, эрүүл орчин бүрдүүлж, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулж ажиллах юм байна.

Цаашид аймгийн Эрүүл мэндийн газраас 2020 онд эрүүл аймаг болохын төлөө салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, эрүүл мэндийн чанартай хүртээмжтэй тусламж үйлчилгээг хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлан ажиллана гэлээ.

Тус зөвлөгөөний үр дүнд эрүүл аймаг болох төлөвлөгөө боловсрогдож, хэрэгжүүлэх шатны эхлэл тавигдаж байгаа аж.

Д.Одонтунгалаг

Related news