Номын баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 12:07:23

“Номын баяр-Бидний баяр-2015" нэгдсэн арга хэмжээ өнгөрсөн амралтын хоёр өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу Сүхбаатар аймгийн Төв номын сан, Боловсролын газар хамтран энэхүү арга хэмжээг хүүхэд залуусын мэдлэгийг өргөжүүлж, хөгжүүлэх, номоор дамжуулан хүмүүжүүлэх, номын үр шим, ач тусыг ойлгох, номонд дурлаж хайрлах, номын ашиг тусыг хүртээх зорилгоор зохион байгуулсан байна.

Номын баярын арга хэмжээг угтан Баруун-Урт сумын нийт албад, агентлаг ард иргэдийн дунд ном хандивлах аяныг зарлаж, хамгийн олон ном хандивласан мөн хамгийн олон ном хандиваар авсан байгууллага сумдыг шалгаруулах юм.
Сум, сургууль бүрээс 5 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож эрдэмтэн зохиолч Д.Маамын “Газар шороо” романаар асуулт хариултын тэмцээн, дүрийн тоглолт хийж, ханын сонин гаргаж, номын санчид “Номын сангаас зохиох шинэлэг соёл, олон нийтийн ажил” сэдвээр илтгэл бичиж  өрсөлджээ. 

Г.Сүхээ

Related news