СҮХБААТАР: Дарьганга сумын ойн медалийг дархан Н.Амартайван урлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-07-18 15:59:50

Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дарьганга сумын түүхт 100 жилийн ойн хурдан морины медалийг Сүхбаатар аймаг дахь Дарьганга сумын нутгийн зөвлөлийн захиалгаар дархан Н.Амартайван урлажээ.


Ойн медалийн гол онцлог нь  морь молор эрдэнэ гэдэг утгаар молор эрдэнийг оройн дээд хэсэгт залж, их биеийг Дарьгангын уламжлалт өлзий сүлжээсэн хээгээр халуун орны улаан модыг шигтгээ маягаар суулгаж дээр нь үүлэн хээ, усан хээ, газрыг бэлгэдсэн дүрслэлийг монгол зургийн аргаар оруулжээ. 


Гол хэсэгт Алтан овоо, овооныхоо энгэрт буй хурдан хүлгийг товойлгон дүрсэлжээ. 


Алт, мөнгө, хүрэл медалийг хийхэд алт, цалин цагаан мөнгө, зэс орсон байна.


Тэрбээр 2015 онд Дарьганга сумын 90 жилийн ойн медалийг мөн урлаж байсан билээ.

Related news