"Утааны эсрэг хамтдаа" үзэсгэлэн худалдаа болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбатын санаачлагаар "Утааны эсрэг хамтдаа" үзэсгэлэн худалдаа Чингис хотноо зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр эдийн засгийн хэмнэлттэй, ногоон хөгжлийг дэмжсэн олон шийдлүүдийг холбогдох байгууллагууд иргэдэд сурталчлан танилцуулж байна. Үзэсгэлэн худалдаанд тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба нар оролцон Хэрлэн сумын гэр хорооллын айл, өрхийг хоёр тарифт тоолуураар хангах санхүүгийн боломжоо судлан үзэх мөн олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах гарцыг хайж үзэхээр боллоо.
Үзэсгэлэн худалдаа аймгийн Биеийн тамир спортын газарт оройн 18 цаг хүртэл үргэлжилнэ.
Өвлийн улиралд Хэнтий аймгийн төв Чингис хотын салхины чиглэл баруун өмнөөсөө байдаг бөгөөд хотын агаарын чанарыг аймгийн УЦУОШГ–ын байгаль орчны шинжилгээний лабораторид жилийн турш шинжилдэг байна.
Шинжилгээний дүнгээр Нисэх орчимд агаарын чанар цэвэр, хотын төв буюу ясли, эмнэлэг, Хан Хэнтий чуулга, гэр хороолол буюу Баянмөнх баг, Хан Хэнтий цогцолбор сургуулийн орчимд агаарын бохирдол ердийнхөөс 5-6 дахин их буюу зарим үед 10 дахин их бохирдолттой байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь агаарын “бага бохирдолт” гэсэн ангилалд ордог аж.
Д.Одонтунгалаг