Энэ онд ойгоос 29500 шоо метр мод бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-19 12:36:44

Энэ онд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр дэх ойгоос бэлтгэх модны тоо хэмжээ, ойн цэвэрлэгээ гүйцэтгэх талбайн хэмжээг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталсан байна.

Нийт 400 га талбайгаас хэрэглээний зориулалтаар 4500, түлээний зориулалтаар 25000, нийт 29500 шоо метр мод бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. Бат-Өлзий сумын нутгаас хэрэглээний зориулалтаар 4100, түлээний зориулалтаар 18000, Зүүнбаян-Улаан сумын нутгаас хэрэглээний 100, түлээний 2000, Уянга сумаас хэрэглээний 100, түлээний 2000, Хужирт сумаас хэрэглээний 200, түлээний 2400, Хархорин сумын нутгаас түлээний зориулалтаар 600 шоо метр мод бэлтгэх юм. Мөн ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолтоор 300 м3 мод бэлтгэх аж.

Ойгоос мод бэлтгэх ажлыг зохион байгуулах, талбайг тусгаарлаж эрхийн бичиг олгох, сумдын Засаг даргын Тамгын газрыг шаардлагатай эрхийн бичгээр хангах, ойгоос бэлтгэсэн хэрэглээний мод, түлээг нийслэл Улаанбаатар хотоос бусад аймаг, сум руу тээвэрлэж борлуулахад зөвшөөрөл олгох, тогтоолын биелэлтэнд хяналт тавьж мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах, ойгоос мод түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн орлогыг сумын төсөвт төвлөрүүлэхийг холбогдох албаны хүмүүст даалгалаа.

Б.Батчимэг

Related news