Иргэдтэй нягт хамтран ажиллахыг захив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-20 16:41:44

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМНДЕГ)-ын албан хаагчидтай уулзлаа.

Тэрбээр, "Та бүхэн даатгуулагч нэг бүртэй тулан ажиллаж, санаачлагатай байх хэрэгтэй. Иргэдийн санаа бодлогын сонсож, нээлттэй ажиллах нь  олон нийттэй нягт хамтран ажиллах үндэс болно. Бид ирэх онд бодлогын шинэчлэл хийх төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс иргэдтэй нягт хамтран ажилласан туршлагадаа үндэслэн бодлогын шинэчлэлд оролцохыг уриалж байна” гэв. Мөн уулзалтын үеэр салбарын шилдэг алба хаагчдад шагнал гардууллаа.

Ч.Ариунболд

Related news