Шилдэг инновацын төслүүдэд батламж олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-18 13:06:31

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/.  ЦХИХХ-ны сайд Э.Батшугар 2025 оны шилдэг инновацын төслүүдэд батламж олголоо.


Монгол Улсын Засгийн газрын баталсан "Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-ын хүрээнд зохион байгуулсан 2025 оны шилдэг инновацын төслийн сонгон шалгаруулалтад олон салбарын хамарсан бүтээлч, шинэлэг шийдэл бүхий 55 төслөөс 14-ийг нь шилдгээр шалгарууллаа. Үүнд, “Ember Cyber Services”, “Гэрэрэ”, “Papa Logistics”, “Kоллаген уургийн пептид гарган авах”, “Бар-ус ундаа”, “Zuga app”,  “E-Geree”, “Digital manga” “Эрт илрүүлье” “Ногоон Дөл”, “Степп Эй Ай” “AirQ” “Техно-гар” автомашин угаалгын ухаалаг робот гар, “Аригус Инновацын төсөл багтжээ. 


Энэ сонгон шалгаруулалт нь инновацын үйл ажиллагааг дэмжих, бүтээлч шийдлийг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгохоос гадна төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, инновацын экосистемийг тогтвортой хөгжүүлэх зорилготой аж. 

Related news