Хүлээн авалт хийх газруудын үнэ ханш өнгөрсөн жилийхээс өөрчлөгдсөнгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНШинэ жилийн баярыг тохиолдуулан Булган аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг ресторан, зоогийн газрууд баярын хүлээн авалт хийж эхэллээ.
Тэд үнийн дүнгийн хувьд 5-10 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа нь үнэ ханш ойролцоо байгааг илтгэж байна. "Хунтайж", "Нутгийн зоог", "Анар", "Хатант", "Хөх Монгол", "Арвижих" гэсэн газрууд энэ жил хүлээн авалт хийж байгаа бол Өнгөрсөн жил хамгийн их хүлээн авалт зохион байгуулсан "Арвай" лоунж энэ онд баярын хүлээн авалт хийхгүй гэнэ. Дээр дурдсан газрууд 35, 45, 55 мянган төгрөгийн багцуудаар үйлчилж байна. Ихэнх багцуудад нэг хоёрдугаар хоол, архи шампанск, баярын бялуу, зууш зэрэг зүйлс багтаж байна. Мөн хамт олон өөрсдийн хүсэлтээр хоолны багц нэр төрлөө сонгох боломжтой юм байна. Үнийн ханш өнгөрсөн жилээс өөрчлөгдсөнгүй.
П.Батням