Татварын шалгалтаар 2 тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-14 00:12:07

Өвөрхангай аймгийн Татварын хэлтсээс эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг байгууллагуудад хийлээ. Тодруулбал нийт 105 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг шалган 2 тэрбум гаруй төгрөгийн зөрчил илрүүлж,  158 сая 751 мянган төгрөгийн нөхөн татвар, 31 сая 355 мянган төгрөгийн торгууль, 16 сая 516 мянган төгрөгийн алданги ногдуулсан байна.

Шалгалтаар үл хөдлөх хөрөнгийн албан татварыг дутуу ногдуулсан, ажилчдад олгосон цалин хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутган авч төлдөггүй, баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаж, татвар ногдох орлогоо бууруулдаг зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Б.Батчимэг

Related news