УВС: Төл малын 98.3 хувь нь бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-10 11:56:54

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт хээлтэгч малын 26.3 хувь нь төллөөд байна.


Энэ жил аймгийн хэмжээнд 1 сая 43 мянга гаруй хээлтэгч мал төллөхөөс одоогоор 271,973 нь төллөж, гарсан төлийн 98.3 хувь нь бойжиж байна.


Бойжиж буй төлийн хувьд ботго 1701, унага 3278, тугал 12870, хурга 133862, ишиг 115,764 байгаа юм.


Увс аймаг 2025 оны жил эцсээр 2.6 сая мал тоолуулснаас одоогоор нийт малын 0.41 хувь нь зүй бусаар хорогдоод байна. Тодруулбал, одоогоор тэмээ 34, адуу 872, үхэр 853, хонь 3980, 4957 ямаа хорогджээ.

 

Өмнөговь, Цагаанхайрхан суманд том малын зүй бусын хорогдол их байгаа бол Бөхмөрөн, Ховд суманд харьцангуй бага байна.


Related news