УВС: Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар анхааруулга, зөвлөмж өгч байна.
“Ой, хээрийн түймэр нь манай улсад хамгийн түгээмэл тохиолддог гамшгийн нэг бөгөөд үүсэх гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа, агаар, хөрсний хэт халалт, хуурайшилттай шууд холбоотой байдаг. Ойн тухай хуулиар жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны хооронд ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй хуурайшилтын үе гэж тогтоодог.
Өнгөрсөн жил 1-2 суманд ой, хээрийн түймэр гарсан бөгөөд нийт түймрийн 70 гаруй хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс үүсдэг байна.