УВС: Ихэнх нутгаар бороо орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-07 10:51:14

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө нутгийн хойд хэсгээр, өнөөдөр аймгийн ихэнх нутгаар бороо, цас орж байна.


Тодруулбал, аймгийн 19 сумаас Улаангом, Өндөрхангай, Малчин, Ховд, Тэс, Баруунтуруун, Өмнөговь, Бөхмөрөн, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан, Тариалан суманд бороо орж байна.  


"Энэ сарын 7, 10, 11-нд салхи нутгийн өмнөд хэсгээр баруун хойноос секундэд 10-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Бусад хугацаанд ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 м/с байна.

Агаарын температур энэ сарын 8, 11, 12-ны өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан байна. Энэ сарын 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар солигдмол үүлтэй хур тунадас орохгүй” хэмээн аймгийн УЦУОШТ-ийн Синоптик инженер Т.Болораа мэдээллээ. 

 

Related news